Мэдээлэл
Боомтын хуваарь
Санал асуулга
Та гаалийн байгууллагын талаар мэдээлэл хаанаас авч байна вэ?
www.ecustoms.mn
Твиттер
Фэйсбүүк
Утас 1281
Авдаггүй
Нийт саналын тоо:  3369
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
HTML tutorial
Буянт-Ухаа дахь Гаалийн газар: “МИАТ” ХКОМПАНИЙ КАТЕРИНГ БАТАЛГААТ АГУУЛАХ
2010-06-02 20:35:55

 Гаалийн хяналт шалгалт

           Олон улсын агаарын тээврийн зорчигч үйлчилгээний стандартад олон улсын нислэгт уг үйлчилгээг зайлшгүй үзүүлэхээр заагдсаны дагуу МИАТ ХК нь Гаалийн баталгаат агуулах нь 1996 оноос хойш Олон улсын нислэгийн зорчигчидод аялал үйлчилгээний үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.

           МУГЕГ-ын 1996 оны Гаалийн баталгаат агуулахын журмын дагуу нийт 770 метр кв талбайтай бүхий 8 агуулах, агаарын худалдааны агуулах байгуулах зөвшөөрөл авч ня-бо 1, нярав-3, ачигч-9, диспечер-3 ажилтантайгаар агуулахын үйл ажиллагаа гүйцэтгэж байгаад 2009 оны 6-р сараас хойш үйлдвэрлэлийн хэсгийг /зууш хоол хийдэг гал тогоо/ менежмент хувьчлалаар Нүхт тур ХХК авч үйл ажиллагаа явуулж байгаа. МИАТ-ийн баталгаат агуулах нь өөрийн мэдэлд үлдэж 8 агуулах / хүнсний бараа хадаглах хөргөлттэй 4 агуулах, энгийн 4 агуулах/,  ня-бо 1, нярав 3 ажилтантайгаар ажиллаж байна.

           Катренгийн гаалийн баталгаат агуулах нь гаалийн горимын шаардлагын дагуу гаалийн байгууллагаас ажиллаж байгаа гаалийн байцагчийн ажлын байраар хангах, агуулахын эмх цэгц, барааг нэр төрлөөр нь төрөлжүүлэн ангилан тоо хэмжээ, үлдэгдлийг заасан шошго тавьж хадгалах, камер тавьж дотоодоо хяналт тавих зэрэг шаардлагын дагуу ажиллаж байна.

           Агуулахын нярав нь агуулахаас барааг гаргахдаа МИАТ ХК-ны захирлын олон улсын нислэгийн зорчигчдын хэрэглээг тогтоосон норм нормативыг үндэслэн наклад бичиж гаалийн байцаагчаар хянуулан агуулахаас хяналтан дор гаргаж диспечер хүлээн авч бэлтгэлийн өрөөнд оруулан тэргэнцэр, контейнерт хийж лац, ломбо тавиулан аялал үйлчилгээнд явуулдаг.

           Тус катренгийн Гаалийн баталгаат агуулахын онцлог нь Олон улсын нислэгийн зорчигчдын явах, ирэх чиглэлийн үйлчилгээнд зориулан хүнсний ба бусад материалаар үйлчилдэг тул гаалийн хяналт шалгалтын тасралтгүй хангахын тулд агуулах хариуцсан ГУБ ня-бо өдрийн цагаар, ажлын бус цагаар тухайн үед ажиллаж байгаа ээлжээс нэг ГУБ-ийг ГУАБ томилон гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байна. ГУБ нар хяналт тавихдаа доорхи байдлаар хяналт шалгалтын үйл ажиллагаа хийдэг.

           Онгоцны явах чиглэлд хяналт тавихдаа агуулахын лац ломбоны бүрэн бүтэн байдал, агуулахаас гарч байгаа барааг норм нормативын бичигдсэн накладыг үндэслэн гаргуулж бэлтгэлийн өрөөнд оруулан тэргэнцэрт хийлгэн хянаад лац тавьж онгоц дотор оруулахыг зөвшөөрөөд лацны хуудсыг баталгаажуулан буцаан явуулна. Онгоцны ирэх чиглэлд онгоц дотор байцаагч аялалын үйлчилгээнээс үлдэгдэл бараа, тэргэнцэрт хяналт тавьж машинд ачуулан лацдаж лацны хуудас бичиж баталгаажуулан катерингийн ГУБ хяналтруу явуулна.               Гаалийн баталгаат агуулахын ГУБ нь нягтлан шалгаад үлдэгдэл барааг орлогод авч накладанд тэмдэглэл хийж агуулахад оруулна. Гаалийн журмын дагуу агуулахын орсон, гарсан барааны бүртгэлийг хөтөлж барааны хөдөлгөөний сар бүрийн мэдээг дараа сарын 02-ны дотор батлагдсан маягтын дагуу гаргаж МУГЕГ-т өгдөг. Мэдээг агуулахын программ оруулж компьютероор гаргаж байгаа нь агуулахын бараа байх хугацааны хэтрэлт, мэдүүлгийн хаалт хийгдэж агуулахын үлдэгдэл баталгаажиж бүртгэлийн хяналт тавьж ажиллаж байна. МИАТ ХК-ний Катерингийн гаалийн баталгаат агуулахын бараа материалыг горимд байршуулан, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг гаалийн хууль, журмын дагуу зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар төлөх хугацаа олгох зорилгоор шаардлагтай мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааг барааг гаалийн баталгаат агуулахын горимд байршуулж ирлээ. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна. Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтанд хамаарна. Харин гадаадын бараа нь тарифын бус хязгаарлалтанд хамаарахгүй.

Гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримт шаардана:

1.      ачааны манефест

2.      гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга

3.      худалдаан бичиг баримт/ үнийн нэхэмжлжл, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг/

4.      тээврийн бичиг баримт

5.      гарал үүслийн гэрчилгээ

6.      гадаад төлбөр тооцооны баримт

7.      гаалийн үнийг батлах бичиг баримт

8.      барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт, /шаардлагатай бол/

9.      мэргэжлийн байгууллагийн дүгнэлт /шаардлагатай бол/

10.  шаардлагатай бол бусад бичиг баримт                                                                                                                                       

            Катренгийн гаалийн үйл ажиллагаа үйлчилгээний стандарт онцлог байдлаас шалтгаалан агуулахаас бараа гаргахдаа гаалийн байцаагчаар баталгаажуулсан наклад няравын гаргасан тайлангийн хөдөлгөөнийг нягтлан шалгаж эцсийн бүрдүүлэлт сардаа нэг удаа хийнэ.

 

БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР

 

 

Таны хүсэлт
Нэр:
Хүсэлт:
Вэбийн статистик
Та 2010-03-30-с хойших манай
1912333 дахь зочин боллоо.
1. 50.19.144.243  
2. 58.22.75.52  
3. 58.22.75.30  
4. 202.179.11.18  
5. 112.111.191.151  
6. 81.247.5.251  
7. 203.91.118.186  
8. 68.180.224.177  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 8